Монголчууд “удам угсаагаа мэдэхгүй хүн ойд
төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд хүн бүр
өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв
ухааруулдаг уламжлалтай билээ. Өөрийн
уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр
дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн
уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон имт гэрчилдэг. XIII зууны
монголчуудын тухай Персийн түүхч Рашид-ад-Дин: “Эдгээр бүх аймгууд яруу
тодорхой удам угсааны түүхтэй. Учир нь монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ
удам угсааг залган санаж, төрсөн үр хүүхэддээ зааж сургадаг. Ийнхүү тэд уг
язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс
угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” гэж бичиж байв. (1952,13-р тал)
Үүний нэг томоохон
жишээ нь Ургийн бичиг юм.
Ургийн бичиг нь одоогоос 1300 жилийн тэртээгээс уламжлагдан хөтлөгдөж ирсэн
түүхтэй.
Ургийн бичиг хөтлөж ирсэн зорилго,
хэлбэр нь үндсэн хоёр агуулгатай гэж үзэж болно.
Нэгдүгээрт “Төрийн ургийн бичиг”
Төрийн
хаан, хан, ноёдыг Чингисийн “Алтан ургийн” тайж нараар томилдог учир тайж нарын
ургийн бичиг хөтөлдөг бөгөөд үүнийг Монголын их, бага хаад, Манж, Богд хаант улсын
үеүдэд нарийн журам, төрт ёс болгож иржээ. Эдүгээ манай үндэсний төв архивт
хадгалагдаж байгаа 1877 ширхэг ноёд тайж нарын ургийн бичгийн хамгийн түрүүч
үеийнх нь Хавт Хасар, Билгүүтэй, Батмөнх даян хаан, Жалайр хун тайж
Гэрсэнз нарын ургийн бичиг байна.
Дэлхийн аль ч улс оронд байхгүй, Монголын төрийн бичгийн
түүхэн баримтын нэг нь Шолой сэцэн /1577-1652/ ханы ургийн бичиг билээ. Энэ
ургийн бичигийг 5.5х5.5 м дугираг цагаан давуун дээр хар өнгийн бэхээр, Уйгаржин
монгол хичээнгүй бичлэгээр бичсэн бичиг юм. Уг ургийн бичигт 1905 оныг хүртлэх 328 жилийн дотор төрсөн Шолой цэцэн ханы ургийн 11966 хүнийг бүртгэсэн байдаг бөгөөд энэхүү ургийн бичиг одоо Үндэсний архивт
хадгалагддаг байна. [1]
Хоёрдугаарт. “Гэрийн ургийн бичиг”.
Айл өрх нэг бүрээр хөтлөн
тэмдэглэдэг. Түүний үндсэн дээр тухайн иргэн хүн өөрийн дээд үеэ аав, ээжээсээ
эхлэн “элэнц”, “хуланц”, “өндөр өвөө, эмээ”, тэднээс дээшхи яс”, “цусан” удам
угсаагаа сайн мэддэг заншилтай баисан.
Энэ нь
Монголчуудын төрт ёсны, нөгөө талаас нийгэм, иргэншлийн хатуу дэг жаяг болон
уламжлагджээ.
Монголчууд ургийн бичгийг хөтлөхдөө түүхчлэн бичих,
хүснэгтлэн зурах гэсэн 2 аргыг хэрэглэж байжээ Бидний үед хүснэгтлэн зурж
үйлдсэнийг нь Ургийн бичиг хэмээн ойлгож
гэрийн түүхийг нийтэд нь хамааруулан ойлгох болжээ. Ургийн бичиг хөтлөх арга хэдэн янз байдаг боловч хөтлөх тогтсон ёс
журам нь үндсэндээ нэг юм.
Манжийн эрхшээлд байх үед
Монголчуудын ургийн бичгээ хөтлөх ёс уламжлал бүдгэрсээр Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг
бүрмөсөн болиулсан юм. Энэ явдлаас 66 жилийн дараа 1991 оны 6 дугаар сарын 25-нд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг[2] гарч ургийн
бичиг хөтлөх, ургийн овог сэргээн хэрэглэх болсон байна. 1997 оны 1 сарын 8-нд
Монгол улсын засгийн газрын 17-р тогтоолоор Угийн бичиг хөтлөх журам[3]
батлагджээ.
Монгол улсын соёлын
тухай хуулийн 3.2-т “Соёлын үнэт зүйл гэдэгт гоо сайхны үзэл баримтлал, аман аялгуу,
уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлэг тэмдэг, ардын аман
зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг,
им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл
судлалын бүтээл, судалгааны арга барил хамаарна” гэсэн байдаг. Мөн хуулийн 5
дугаар зүйлд “гэр бүлийн соёл хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам
угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх” нь иргэн хүн бүрийн үүрэг хэмээн заажээ.
Ургийн бичиг нь
түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх
толь юм. Бие хүн үхэж үгүй болох авч хүний удмыг дамжуулан авч явдаг ген хэмээх
гайхамшигт ертөнц ер мөхдөггүй мөнх ажээ. Чухамдаа хүний бие махбодийг бүтээгч
эсийн дотор хромсом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор ген орших бөгөөд
ген нь үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Хүүхэд эцэг эх хоёроос 50, 50
хувийн ген буюу адилхан хос 23 хромсомыг энэ тэнцүүгээр хадгалан төрөх бөгөөд
хүний амьдралын үйл амжиллагаа нь түүний генийн сангийн шинж чанарт тулгуурлан
явагддаг.
Өчүүхэн жишээ
хэлэхэд таны нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг
хадгалан дамжуулах ген хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг, эмгээс эхлэн
бөлөнцөр сунжрах хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдан байдаг. Ген устаж үгүй
болохгүй, шинээр үүсэхгүй. Генийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд хор учирч
удамшин дамжих өвчин үүснэ. Генийн өөрчлөлт, гэмтэл согогтой холбогдон үр удамд
дамжих эмгэгийг удамшлын өвчин гэдэг. Удамшлын өвчинөөс сэргийлэх, удмыг хэвийн
цэвэр ариун байлгахад хүн бүрийн эрхэмлэх хэдэн зүйл бий. Үүнд:
1. Яс, угсаа,
удам судар, ах дүү нараа сайн мэдэж ургийн бичиг хөтлөх
2. Ах дүү,
төрөл төрөгсдийн хооронд гэр бүл үүсэж цусан төрлийн холбоо бий болохоос
сэргийлэх
3. Генийн шинж
чадвар, хэвийн байдалд муу нөлөөлөх хорт зуршилд автахаас болгоомжлох (архи,
тамхи, мансууруулах эм, химийн бодис, цацрагийн нөлөө)
Эхийн хэвлийд
үр тогтоохдоо эхээс нэг ген, эцгээс нэг ген заавал хослон хоорондоо нийлдэг.
Эрүүл хүнд ч түүний генийн санд удамших өвчин үүсгэх 5-10 ген байдаг. Хоёр
эмгэг ген эвсэлдэн хословол удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Цусан төрлийн хүмүүс
гэр бүл болоход эмгэг генүүд хоорондоо хослон нийлэх илүү бололцоотой учраас
тэдгээрийн хүүхдийн дотор төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд илүү илэрч
удамшлын өвчин нэмэгдэнэ. Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, авъяас чадвар, өсөлт бойжилт муудна. Цусан төрлийн
гэр бүлд энэ үзэгдэл нь ихэвчлэн жич, зээнцэрийн хүүхдийн хооронд тохиолддог.
Ургийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг тоолоод баршгүй боловч хамгийн гол хэмээн үзэж доорх
ач холбогдлыг дурдаж байна.
Нэгдүгээрт. Өвөг дээдэс, садан
төрлөө зөв мэдэх, таних, хүндлэх
бахархах, баярт гунигт мөчүүдээ хамтдаа хуваалцах, удмаараа ариун сайхан аж төрж, муу муухайгаас зайлж,
удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах, өндөрт өргөж явах утга
учир бий болох;
Хоёрдугаарт.Удам судраа цэвэр
ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох;
Ахан дүүсийн холбоотой хүмүүс ханилан гэр бүл болбол тэдний
дундаас төрсөн хүүхдүүд нь мэдэрлийн гажигтай, эрхтэн дутуу, хэлгий, дүлий,
доголон, сохор зэрэг хөгжлийн сааталтай төрдөг.
Орчин үед ч гэсэн
манайд цус ойртох аюул ихсэж хөгжлийн гажигтай хүн маш олширч байгаа бөгөөд энэ
талаар жил бүрийн статистик судлагаагаар мэдээлэгддэг.
Ер нь
олон зууны уламжлалт түүхээр тодруулбал Монголчууд дэлхийн талыг эзэмшин
цэрэглэн явж байсан үе, хатуу ширүүн аль ч нөхцлийг даван туулдаг байсан нь
эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл бие, саруул ухаан, бяр чадал бөгөөд тэр бүхэн нь цус ойртолтын аюулаас сэргийлж
ирсэн Монгол уламжлал, ухаантай дээдсийн гавъяа юм.[4]
No comments:
Post a Comment